← Номын сан KHAN ICT PRO · Хичээл 01
ICT / Smart MoneyХичээл 01KHAN ICT PRO

Order Block — институцийн ул мөр

Order Block нь “ялгаатай өнгөтэй лаа” биш. Энэ нь том оролцогч позици барьсан бөгөөд үнэ тэр рүү эргэж ирэх бүтцийн шалтгаан бүхий үнийн зурвас юм. Энэ хичээл нь институцийн логикоос эхлээд тодорхойлолт, хүчинтэй байдлын нөхцөл, block-ийн бүх төрөл, MTF nesting, A/B/C зэрэглэл, regime-ийн хамаарал ба edge-ийг хэмжих арга зүйг 14 диаграммаар тайлбарлана.

Үндэс

Яагаад үнэ Order Block руу эргэж ирдэг вэ

Том оролцогч 100 лот худалдаж авах гэж байна гэж бодъё. Тэр зах зээл дээр нэг дор market order тавьж чадахгүй — тавибал өөрөө үнийг эсрэгээ хөөрөгдөж, дундаж entry-гээ сүйтгэнэ. Тиймээс тэр эсрэг талын liquidity хэрэгтэй: худалдан авахын тулд худалдагчид хэрэгтэй.

Худалдагчид хаана хамгийн их байдаг вэ? Үнэ доошилж, stop-loss хураагдаж, retail sell order бөөгнөрсөн газар. Тиймээс том оролцогч сүүлчийн бууралтын лаан дотор буюу зах зээл “хямд” санагдаж байгаа мөчид позици цуглуулдаг. Тэр лаа нь Order Block.

Гэвч нэг л удаад бүх 100 лотыг дүүргэж чаддаггүй. Үлдсэн хэсэг нь дүүрээгүй буулт болж тэр зурваст үлдэнэ. Үнэ хожим тэр зурваст эргэж ирэхэд л үлдсэн ордер дүүрч, дараа нь дахин импульс гардаг. Энэ бол OB-ийн бүх статистик edge-ийн шалтгаан — ялгаатай өнгө биш, дүүрээгүй ордер.

Гол дүрэм

Хэрэв лаа нь бүтцийг эвдэж чадаагүй импульсийн өмнө байгаа бол тэр нь Order Block БИШ — ердөө нэг лаа. Institutional footprint-ийг батлах цорын ганц гэрч нь дараа гарсан displacement ба бүтцийн эвдрэл.

Тодорхойлолт

Хоёр өөр тодорхойлолт — ижил leg, өөр лаа

OB-ийн талаар хоёр хүн зөрөлдвөл 90% нь энэ шалтгаанаас. Индикатор бүр ижил зүйлийг “Order Block” гэж нэрлэдэг ч өөр лааг сонгодог:

ЗагварАль лааг сонгоноҮр дагавар
ICT (жинхэнэ) Бүтцийг эвдсэн импульсийн өмнөх сүүлчийн эсрэг лаа Зон нь импульсийн ЭХЭНД сууна → entry эрт, SL нарийн, RR өндөр
LuxAlgo / SMC Тэр leg-ийн хамгийн эрс лаа (хамгийн нам low / өндөр high) Зон нь ихэвчлэн доогуур сууна → entry гүн, хүрэхгүй байх нь их
A · ICT — сүүлчийн эсрэг лаа
B · LuxAlgo — хамгийн эрс лаа
Яг ижил үнийн үйлдэл, хоёр өөр зон. A нь impulse-ийн өмнөх сүүлчийн улаан лааг авна — үнэ буцаж ирэхэд хамгийн эхэлж хүрэх зурвас. B нь leg-ийн хамгийн нам лааг авна — гүнзгий, ховор хүрдэг. KHAN ICT PRO нь A-г хэрэглэж, эсрэг лаа огт байхгүй (цэвэр нэг чиглэлт импульс) тохиолдолд л B руу fallback хийдэг.
Шүүлтүүр

Хүчинтэй байдлын 3 нөхцөл

Chart дээр “OB шиг” лаа хэдэн зуун байна. Тэднээс арилжаалж болохыг нь гурван нөхцөл шүүнэ. Гурвуулаа биелэх ёстой — эсвэл биш.

  1. Displacement — импульсив хөдөлгөөн

    Дараагийн хөдөлгөөн нь ATR-аас том биетэй байх ёстой (1m 1.2× · 5m 1.5× · 15m 1.8×) бөгөөд биет нь бүтэн хүрээний ≥60% байх. Сул, wick-тэй хөдөлгөөн нь институцийн гэрчлэл биш — тэр бол шуугиан.

  2. Бүтцийн эвдрэл — BOS эсвэл CHoCH

    Тэр импульс нь өмнөх swing-ийг хаалтаараа давах ёстой. Wick давж хаалт буцсан бол энэ нь эвдрэл биш — sweep. Sweep нь OB үүсгэхгүй.

  3. Дүүрээгүй байх — unmitigated

    Үнэ тэр зоныг аль хэдийн бүрэн туулж гарсан бол ордер дүүрчихсэн, edge дууссан. Зөвхөн эхний буцалт дээр л тоглоно.

Хүчинтэй vs хүчингүй
Зүүн: лаа “OB шиг” боловч дараагийн хөдөлгөөн сул, swing эвдрээгүй → хүчингүй. Баруун: том биет swing-ийг хаалтаараа давсан → хүчинтэй, зон нь өмнөх улаан лаан дээр тавигдана.
Дараалал

Bullish OB үүсэх 5 шат

Дараах дараалал нь ICT-ийн 2022 model-ийн нурууг бүрдүүлдэг. Шатуудын дараалал нь чухал — sweep нь displacement-аас өмнө, displacement нь retrace-аас өмнө байх ёстой.

Bullish Order Block — бүрэн дараалал
1 Liquidity цэвэрлэлт (доод swing-ийн wick авалт) · 2 Сүүлчийн бууралтын лаа = OB · 3 Displacement, swing high-г хаалтаараа эвдэх (BOS) · 4 Зон руу retrace · 5 CE (50%)-аас entry, SL зоны доод ирмэгийн доор.
  1. Liquidity цэвэрлэлт

    Үнэ өмнөх low-г wick-ээр давж stop цуглуулаад хаалтаараа буцна. Энэ бол том оролцогчийн “түлш” — эсрэг талын liquidity.

  2. Сүүлчийн эсрэг лаа тодорхойлогдоно

    Импульс эхлэхээс өмнөх хамгийн сүүлчийн бууралтын (улаан) лаа. Түүний high–low нь зоны хил. Энэ лаа хойшоо “бэлдэж” байсныг бид дараа гарсан импульсээр л мэднэ.

  3. Displacement + BOS

    ATR-аас том биет swing high-г хаалтаараа давна. Ихэнх тохиолдолд энэ импульс өөрийн дотор FVG үлдээдэг — тэр нь жинхэнэ displacement байсны хамгийн сайн гэрчлэл.

  4. Зон руу retrace

    Үнэ зоны дээд ирмэг руу буцна. Хэрэв дамжин гараад зоны доод ирмэгийн доор хаагдвал OB нь mitigated болж setup цуцлагдана.

  5. Entry

    Зоны дээд ирмэг (aggressive) эсвэл CE = 50% (тэнцвэртэй) дээр limit. SL нь зоны доод ирмэгээс доогуур. TP нь эсрэг талын liquidity.

Толин тусгал

Bearish OB — яг эсрэгээр

Логик нь бүрэн симметр. Том оролцогч зарахын тулд худалдан авагчид хэрэгтэй — тиймээс үнэ “хямд” биш “үнэтэй” санагдаж, retail buy stop бөөгнөрсөн газар позици цуглуулна.

Bearish Order Block
Дээд liquidity цэвэрлэгдэнэ → сүүлчийн ногоон лаа = OB → доошоо displacement swing low-г хаалтаараа эвдэнэ → зон руу retrace → SL зоны дээд ирмэгээс дээгүүр.
Практик

Зоныг хэрхэн зурах

Биет эсвэл бүтэн хүрээ?

Хоёр сургууль бий. Бүтэн хүрээ (high→low) нь бүх ордерыг багтаана — хүрэх магадлал өндөр, гэхдээ SL өргөн. Биет (open→close) нь нарийн — RR сайн, гэхдээ хүрэхгүй байх нь их.

Практик зөвлөмж: бүтэн хүрээгээр зур, SL-ийг доод ирмэгээс бага зэрэг доогуур тавь. KHAN ICT PRO нь high[off] ба low[off] — бүтэн хүрээг хэрэглэдэг.

CE — Consequent Encroachment (50%)

Зоны яг тэн хагас. ICT-ийн хэлснээр үнэ CE-д хүрмэгц тэр зон “хэрэглэгдсэн” гэж тооцогдоно. CE нь хоёр зорилготой:

Зоны анатоми
Дээд ирмэг — aggressive entry, хамгийн эрт хүрнэ. CE 50% — тэнцвэртэй entry, ICT-ийн стандарт. Доод ирмэг — хамгийн сайн үнэ, гэхдээ хүрэхгүй байх нь их. SL — доод ирмэгээс доогуур, buffer-тэй.
Дараагийн үе

Mitigation ба Breaker Block

OB нь мөнхийн биш. Үнэ зоныг дамжин гарч хаалтаараа эсрэг тал руу давбал тэр нь mitigated — ордер дүүрсэн. Гэхдээ энд сонирхолтой зүйл болдог.

Эвдэгдсэн bullish OB нь bearish breaker болж role flip хийдэг. Учир нь тэр зурваст урт позици барьсан оролцогчид одоо алдагдалтай — үнэ тэнд буцаж ирвэл тэд break-even дээр гарахыг хүсэж зарна. Support байсан зурвас resistance болно.

Bullish OB → Bearish Breaker
Зон эхлээд bullish OB (support) байсан. Үнэ доод ирмэгийн доор хаагдмагц role flip болж breaker (resistance) болно. Дараагийн retest нь short setup.
Анхаар

Mitigation-ийг зөвхөн хаалтаар шийд, wick-ээр биш. Хөгжиж байгаа лааны түр зуурын wick нь зоныг “эвдсэн” гэж бариад, тэр лаа эцэстээ зөв талдаа хаагдсан ч сэргэдэггүй. Тиймээс лаа бүрэн хаагдтал шийдвэрээ хойшлуул — хагас хаагдсан лаа дээр зоныг нас барсан гэж бүртгэх нь хамгийн түгээмэл алдаа.

Тэрминологи

Block-ийн ах дүү нар

ICT-д “block” гэдэг нэг зүйл биш. Зургаан төрөл бий, бүгд ижил зарчим дээр суурилдаг — дүүрээгүй ордер — гэхдээ өөр контекстээс үүсдэг. Нэрийг андуурах нь хамгийн түгээмэл бөгөөд хамгийн үнэтэй алдаа: Mitigation Block-ыг Order Block гэж бодоод бүтэн risk-ээр орох нь зэрэглэлийн зөрүүг үл тоомсорлож байгаа хэрэг.

НэрХэрхэн үүсдэгАрилжааны хэлбэрНайдвартай
Order Block Бүтцийг эвдсэн displacement-ийн өмнөх сүүлчийн эсрэг лаа Retest → үргэлжлэл ★★★★
Breaker Хаалтаараа эвдэгдсэн OB, үүрэг хувирсан Эсрэг талын retest ★★★★
Mitigation Block Liquidity цэвэрлэгдээгүй бүтэлгүйтсэн HH/LL-ийн сүүлчийн эсрэг лаа Эргэлтийн retest ★★★
Propulsion Block Үнэ OB-ыг хэсэгчлэн хүндэтгэж дахин хөөрсөн — шинэ launch хил 2 дахь үргэлжлэл ★★★
Rejection Block Биет БИШ — нэг түвшинд бөөгнөрсөн урт wick-ийн кластер Wick зон руу retest ★★
Vacuum Block Session / news-ийн жинхэнэ үнийн цоорхой (ихэвчлэн futures) Gap fill магнит ★★
Mitigation Block
Rejection Block
Зүүн: шинэ HH гарч чадаагүй → доогуур оргилын сүүлчийн ногоон лаа нь MB. Sweep байгаагүй тул OB-оос сул — хагас risk. Баруун: RB нь биетийг биш сүүлийг хэрэглэдэг цорын ганц block — зон нь биетийн дээд талаас сүүлний оргил хүртэл.
MB vs OB — шийдвэрлэх ялгаа

Хэрэв импульсийн өмнө liquidity цэвэрлэгдсэн бол энэ нь Order Block. Цэвэрлэгдээгүй, зүгээр л шинэ оргил гарч чадаагүй бол Mitigation Block. Хоёрын ялгаа нь “түлш байсан уу” — MB нь түлшгүй, тиймээс статистикаар сул. Нэг зурвасыг MB эсэх нь өмнөх үнийн үйлдлээс шалтгаална, өнгөнөөс биш.

Гүйцэтгэл

Entry · SL · TP

ЭлементХаанаШалтгаан
Entry CE (50%) limit Дээд ирмэг хэт эрт (шуугиан), доод ирмэг хэт гүн (хүрэхгүй). CE нь тэнцвэр.
SL Зоны доод ирмэг − buffer Зон эвдэгдвэл санаа буруу болсон. Buffer нь mintick spike-аас хамгаална.
TP1 ≈ 1R эсвэл дараагийн pool Хамгийн ойрын equal high/low. Зардлыг нөхөж, эрсдэлийг тэглэнэ.
TP2 PDH / PDL Өмнөх өдрийн H/L нь өдрийн draw on liquidity.
TP3 Эсрэг талын major swing Dealing range-ийн эсрэг ирмэг — үнэ жинхэнэ татагдаж байгаа зорилго.
Хамгийн том хавх

Хэрэв SL нь ATR-ийн cap-аас (ж: 2.8×ATR) өргөн болбол цуцал, clamp хийж болохгүй. Clamp хийвэл stop нь дээрмийн range дотор сууна — яг тэр wick татдаг гэдгээ дөнгөж баталсан үнийн зурвас. Chart дээр хамгийн сайхан харагддаг setup-ууд дээр winrate мэдэгдэхүйц доройтоно.

Гүйцэтгэлийн зураглал
Зон, CE, entry, SL, гурван TP-ийн харилцан байрлал. Risk нь entry–SL зай; бүх TP тэр зайн үржвэрээр (R) хэмжигдэнэ.
Хамгийн том ашиг

MTF nesting — зон дотор зон

Энэ бол хичээлийг “тайлбар”-аас “арилжаалж болох”-д хүргэдэг хэсэг. Зарчим нь нэг мөрөөр: HTF нь ХААНА-г, LTF нь ХЭЗЭЭ-г хэлдэг. 4H OB нь зөв үнийн зурвасыг олж өгдөг ч 40 pip өргөн; тэр зон дотор үүссэн 5m OB нь ижил санааг 11 pip-ээр илэрхийлнэ. Зорилго нь өөр trade хайх биш — ижил trade-ийг нарийсгах.

A · 4H — ХААНА
B · 5m — ХЭЗЭЭ (тэр зон дотор)
A 4H OB — зөв зурвас, гэхдээ SL нь бүх зоныг тойрох ёстой. B Ижил зон томруулсан. Дотор нь 5m displacement + 5m OB үүссэн → entry тэндээс, SL нь 5m зоны доор. Зорилго ижил, risk 4 дахин бага.

Тооны хэлээр

Зөвхөн 4H4H → 5m nested
Зоны өргөн40 pip40 pip (ижил)
Entry4H CE5m OB CE
SL−44 pip−11 pip
TP (ижил зорилго)+120 pip+120 pip
RR2.7R10.9R
Хүрэх магадлалӨндөрБага зэрэг доогуур

RR 4 дахин өсөх нь ямар ч шүүлтүүрээс илүү нөлөөтэй. Хэрэв 4H дээр winrate 45% байсан бол 5m nesting-тэй 35% winrate ч илүү ашигтай — учир нь break-even winrate нь R-ээс шалтгаална.

Дараалал — курст аль хэдийн бий

Top-Down алгоритмыг дахин заахгүй: PriceAction 7.2 нь 5 шаттай дарааллыг (1D → 4H шийдвэр → 1H зон → 15m setup → 5m trigger), 7.1 нь TF тус бүрийн үүрэг хуваарилалтыг, 7.3 нь чиглэл түгжихийг, 5.3 нь “Зурвасыг доод TF-д харж, дотор нь OB/цоорхой хай” гэсэн яг энэ nesting-ийг заасан. Доорх зөвхөн OB-д онцгой хоёр зүйл: TF хосын харьцаа ба 3 хавх.

TF хос сонгох

HTF (зон)LTF (entry)Харьцаа
1D1H÷24
4H15m÷16
1H5m÷12
15m1m÷15

Харьцаа 8–24 хооронд байх. Хэт ойрхон (4H→1H, ÷4) бол нарийсалт бага; хэт хол (1D→1m, ÷1440) бол LTF нь HTF зонтой ямар ч холбоогүй шуугиан болно.

3 хавх
  • LTF OB нь HTF зоны ГАДНА үүсэх. Энэ нь nesting биш — өөр setup, өөр логик. HTF зон дотор л хүчинтэй.
  • LTF OB үүсэхгүй байхад хүчээр хайх. Үүсэхгүй бол HTF CE-ийг хэрэглэ, эсвэл орхи. “Ямар нэг зүйл олох” нь nesting-ийн эсрэг.
  • SL-ийг HTF зоны доор “аюулгүйн тулд” тавих. Тэгвэл 10.9R нь 2.7R болж, nesting хийсэн нь ямар ч ашиггүй болно.
Олон жижиг алдагдал vs нэг том

LTF SL нь HTF зон дотор байдаг тул HTF зон эвдрэхээс өмнө LTF trade аль хэдийн хаагдсан байна. Энэ нь онцлог биш, зорилго: нэг 44-pip алдагдлын оронд гурван 11-pip алдагдал. Гуравдугаарт nesting таарвал нэг 10.9R нь тэр гурвыг бүрэн нөхнө.

Сонголт

Хүчний зэрэглэл A / B / C

Курстай холбоо — бараг ижил

PriceAction 5.2 нь OB-ыг A+ / B / C гэж аль хэдийн зэрэглэсэн, бөгөөд шалгуур нь бараг ижил: sweep + displacement + цоорхойтой + хямд/үнэтэй зөв хэсэгт + дээд TF дэмжсэн + хүрээгүй, мөн ижил үр дагавартай (trade хий / жижиг размер / ХАЯ). Доорх хүснэгтийн цорын хоёр нэмэлт нь: (1) Killzone дотор шалгуур, (2) тоон оноо — тус бүр 1 оноо, нийлбэрээр tier. Тоон болгосон шалтгаан нь хэмжиж болдог болгох: шалгуур бүр “тийм / үгүй” хоёрын нэг тул журналд бичихэд хялбар, дараа нь аль оноо үнэхээр edge нэмснийг cohort-оор шалгаж болно.

Chart дээр зэрэг зургаан OB харагдаж байна. Аль нь? Таван шалгуураар онооно — тус бүр 1 оноо, тус бүр бие даасан шалтгаанаар edge нэмдэг:

ШалгуурЯагаад edge нэмдэг
Virgin — CE-д хүрээгүйОрдер дүүрээгүй хэвээр; 2 дахь touch статистикаар сул
FVG давхцахХоёр өөр шалтгаанаар ижил үнэ дээр ордер хүлээж байна
Liquidity түвшиндPDH/PDL/EQH дээр үүссэн OB нь институцийн зорилготой давхцана
Killzone доторInstitutional эрчим байгаа цагт үүссэн
HTF bias таарнаУрсгалын эсрэг OB нь statistically counter-trend
Бонус: HTF зон дотор (nested)MTF nesting — RR-ийг олон дахин
A

5–6 оноо — бүтэн risk

Ховор: сард XAU 5m дээр 4–8 удаа. Эдгээр нь хүлээх зүйл. Бүтэн risk, бүтэн TP ladder, DOL хүртэл барь.

B

3–4 оноо — хагас risk

Арилжаална, гэхдээ хагас хэмжээгээр эсвэл нэмэлт баталгаа (LTF sweep, volume spike) хүлээнэ. TP1 дээр эрсдэлийг тэглэ.

C

≤2 оноо — арилжаалахгүй

Зурагдана, гэхдээ зөвхөн контекст болгож. Эдгээрийг арилжаалах нь нийт статистикийг сүйтгэдэг гол шалтгаан — тоо нь их болохоор дундаж winrate тэднээр л тодорхойлогдоно.

Хэрхэн хэрэглэх

Дээрх таван шалгуур нь шинэ хэмжилт биш — тэд бүгд чарт дээрээс шууд харагддаг зүйл. Тиймээс зэрэглэлийг журналдаа хөтлөх нь хамгийн хямд: trade тутамд тав нь тохирсон эсэхийг тэмдэглээд, дараа нь cohort-оор хагалж аль шалгуур үнэхээр edge нэмснийг өөрөө хэмж. Таамаглахын оронд бичиж ав.

Харьцуулалт

OB эсвэл FVG — хэзээ алийг?

Хоёул ижил импульсээс үүсдэг ч өөр зүйл хэмждэг. OB нь ордер хаана байсан, FVG нь үнэ хаана хэт хурдан явсан.

Order BlockFair Value Gap
ЭхИмпульсийн өмнөх сүүлчийн эсрэг лаа3-лааны хоорондох дүүрээгүй зай
Илрэх цагБүтэц эвдэгдэх мөчидИмпульсээс 1 бар хойно
ХэмжээТом, тодорхойЖижиг, бага TF-д маш олон
Хүрэх магадлалДундӨндөр (үнэ gap-ыг дүүргэх хандлагатай)
Хэзээ дээрТодорхой bias, тэвчээртэй limitХурдан scalp, entry түргэн хэрэгтэй
Хамгийн хүчтэй confluence

OB ба FVG давхцах үед. Displacement нь FVG үлдээж, тэр FVG нь OB зонтой хэсэгчлэн давхцаж байвал энэ нь ICT-ийн хамгийн өндөр магадлалтай entry зурвас. Хоёр өөр шалтгаанаар ижил үнэ дээр ордер хүлээж байна. ICT-д энэ давхцлыг Unicorn гэж нэрлэдэг.

FVG-ийн гүнзгий хэсэг — курст бий

Энэ хичээл FVG-г зөвхөн OB-той харьцуулах хэмжээнд авсан. FVG-ийн өөрийн гүнзгий сэдвүүд нь PriceAction Module 4-д бүрэн бий, тэр дундаа энэ хичээлд байхгүй хоёр зүйл:

  • BPR (Balanced Price Range) — 4.4. Эсрэг чиглэлийн хоёр FVG давхцах муж; OB∩FVG давхцлаас өөр үзэгдэл.
  • Inversion FVG (IFVG)4.5. “Ялагдсан эрэлт → нийлүүлэлт болно” — FVG-ийн breaker хувилбар, дээрх role-flip логикийн яг ижил зарчим.

Мөн 4.2 цоорхойн чанарын 6 шалгуур, 4.3 CE-ийн хоёр философи (aggressive first-touch vs conservative CE), 4.6 “бүх цоорхой дүүрдэг” гэсэн алдаа.

Контекст

Бүтэлгүйтэл ба regime

Бүтэлгүйтэл нь мэдээлэл

OB эвдэгдэх нь “индикатор ажиллахгүй” гэсэн үг биш. Тэр нь дараагийн setup-ийн дохио: эвдэгдсэн OB нь breaker болж, эсрэг тал нь одоо арилжаалах зурвас. Мэргэжлийн болон эрдэмтэн трейдерийн ялгаа нь энд — алдагдлыг мэдээлэл болгож хувиргах эсэх.

OB бүтэлгүйтэх гурван шалтгаан, гурвуулаа урьдчилан харагддаг:

Курстай холбоо

Режимийн таксономи нь курст бүрэн бий: PriceAction 2.4 (TRENDING → EXHAUSTION → REVERSAL гурван үе), 2.5 (range таних checklist), мөн бүх зүйлийг захирдаг тэр мөр — “Эхлээд режимийг тодорхойл, дараа нь хэрэгслээ сонго.” Доорх хүснэгт нь түүний OB-д онцгой тохиолдол: режим тус бүрд аль OB ажиллаж, аль нь шуугиан вэ.

Regime дагаж OB өөрөөр ажилладаг

Trending — OB ажиллана
Ranging — дундах OB бүтэлгүйтнэ
Зүүн: трендийн чиглэлд, буулт дээрх OB — хүндэтгэгдэнэ. Баруун: range-ийн доод хилийн OB ажиллаж, дундах OB-ыг үнэ шууд цоолж гарна. Ижил геометр, өөр контекст, эсрэг үр дүн.
RegimeАль OB ажилланаАль нь шуугиан
Trending Буулт дээрх OB, трендийн чиглэлд Counter-trend OB — “эргэлт” хайх
Ranging Range-ийн хилийн OB (гадна гуравны нэг) Range дундах OB
Expansion (шинэ BOS) Тухайн импульсийн шинэ OB Хуучин OB — контекст өөрчлөгдсөн
Практик шүүлтүүр

Regime-ыг хоёр зүйлээр л уншиж болно: 1H дээрх SR зоны эвдрэл (дээш эвдвэл bullish regime, доош эвдвэл bearish) ба чартын өөрийн TF-ийн структурын чиглэл. OB-ыг тэр хоёрын аль нэгтэй нь таарсан үед л ав — энэ нь дээрх хүснэгтийн “аль нь шуугиан” баганыг шүүх хамгийн хямд арга. Аль нь ч таарахгүй бол тэр OB нь counter-trend, зон сайхан харагдсан ч хамаагүй.

Хэмжилт

Edge-ийг хэрхэн хэмжих

“OB ажилладаг” гэдэг нь мэдрэмж биш, хэмжилт. Гэхдээ winrate нь хэмжилт биш — 90% WR нь алдагдалтай, 35% WR нь ашигтай байж бүрэн боломжтой. Хэмжих ёстой зүйл нь Rsv.

Курстай холбоо — Module 11 бүхэлдээ

Хэмжилтийн арга зүй курст бүрэн бий: 11.1 гол метрик (“ХҮЛЭЭЛТ ← ЗӨВХӨН ЭНЭ ТОО ЧУХАЛ”), 11.2 MAE/MFE, 11.3 sample size, 11.4 нэг хувьсагчийн A/B, 11.5 хэвлэмэл журнал (setup, session, checklist оноо, MAE/MFE, дүрэм баримталсан эсэх), 11.6 долоо хоногийн шалгалт. Мөн 8.4 нь gross vs net.

Тиймээс энд зөвхөн OB-д онцгой хоёр зүйл: журналд нэмж бичих 6 талбар, ба Rsv-ийн бодит тооцоо.

Журналд нэмж бичих (11.5-ын талбаруудаас гадна)

Хэмжих 4 тоо

ТооТооцооЮу хэлнэ
WRW ÷ TГанцаараа юу ч хэлэхгүй
Rдундаж ашиг ÷ дундаж алдагдалR < 0.20 = алдагдлын сүүл тарган
BE100 ÷ (1 + R)Зөвхөн тэнцэхийн тулд хэрэгтэй WR
RsvWR − BEБүхнийг шийддэг тоо. > 0 бол edge бий

Жишээ: WR 35%, R 2.5 → BE = 100/3.5 = 28.6% → Rsv = +6.4pp → ашигтай. WR 90%, R 0.08 → BE = 92.6% → Rsv = −2.6pp → алдагдалтай. Тиймээс winrate-аар стратеги харьцуулах нь утгагүй.

Sample size — хоёр өөр босго, андуурч болохгүй

PriceAction 11.3 нь маш тодорхой: 30-аас доош trade нь “өгөгдөл БИШ, шум”. Тэр нь шийдвэр гаргах босго. Түүнээс тусад нь харуулах босго байдаг: 8-аас доош cohort-ыг “энэ тоонд бүү найд” гэж тэмдэглэх. Хоёрыг андуурвал 12 trade-ийн cohort-ыг шийдвэрийн үндэс болгож эхэлнэ — тэр нь хамгийн нийтлэг өөрийгөө хуурах арга.

Trade тооЮу гэж уншихЮу хийж болох
< 8Тоо ч бишPanel-д бүдэг — үл хэрэгс
8 – 29Чиг хандлагаАжиглалт бичих, өөрчлөлт хийхгүй
30 – 99ӨгөгдөлНэг хувьсагчийн шийдвэр (PA 11.4)
100+Бат өгөгдөлCohort хооронд харьцуулах

8 trade-ийн 100% WR нь signal БИШ.

3 хамгийн үнэтэй хэмжилтийн алдаа
  • Нүдээр backtest. Chart дээр гараар OB зурж “ажиллаж байна” гэж бодох нь хамгийн хүчтэй уруу таталт — сүүлээр харахад ажилласан зонууд л анзаарагддаг.
  • Хэт олон cohort. 20 cohort хагалбал нэг нь санамсаргүй сайхан харагдана. Cohort-ыг урьдчилж шийд, дараа нь бус.
  • Зардалгүй хэмжих. XAU 1m дээр spread нь TP1-ийн ~80%-ийг иддэг. Gross winrate нь тэр TF арилжаалж болох эсэхийг огт хэлэхгүй.
Дараагийн алхам — cohort

WR, R, BE, Rsv дөрвийг нийт дүнгээр бодох нь хялбар. Гол ажил нь cohort: журналдаа trade тутамд Killzone (аль цонх), Setup (OB, breaker, nested) ба Sweep (магнит цоолсон эсэх) гэсэн гурван шинжийг бичиж аваад тэднээр хагалж бод. Ингэвэл “OB ажилладаг уу” гэсэн хэтэрхий том асуулт нь “аль цонхны, ямар төрлийн OB ажилладаг” гэсэн хэмжиж болох асуулт болно. Зардлыг хассан Net%-ээр л дүгнэ.

Диагностик

7 нийтлэг алдаа

  1. Бүтэц эвдээгүй лааг OB гэж авах

    Displacement + BOS/CHoCH байхгүй бол тэр ердөө нэг лаа. Chart дээр эдгээр нь хэдэн зуун байдаг.

  2. Wick-ээр mitigation шийдэх

    Хөгжиж байгаа лааны wick нь зоныг хуурамчаар “устгадаг”. Зөвхөн батлагдсан хаалтаар шийд.

  3. Дүүрсэн OB-ыг дахин хэрэглэх

    CE-д хүрсэн зон нь “хэрэглэгдсэн”. Хоёр дахь touch нь статистикаар мэдэгдэхүйц сул.

  4. Killzone-оос гадуур арилжаалах

    London 02:00–05:00, NY AM 07:00–10:00 (NY цагаар). Эдгээрээс гадуур институцийн эрчим байхгүй.

  5. Premium-д long, discount-д short

    Dealing range-ийн зөв тал дээр байгаа OB-ыг л ав. Хямд байхад худалдан ав.

  6. Хэт бага TF-ийн OB-д HTF bias-гүй орох

    1m OB нь 4H bias-ыг эсэргүүцэж байвал шуугиан. HTF-ээс доош уруудаж bias бүтээ.

  7. SL-ыг ATR cap руу clamp хийх

    Зоны гадна тавих ёстой SL-ыг хиймлээр нарийсгавал дээрмийн зурвас дотор орно.

Хэрэглэх

Практик checklist

А. Хүчинтэй эсэх — бүгд “тийм” байх ёстой

Б. Зэрэглэл — оноо тоол (тус бүр 1)

5–6 → Tier A бүтэн risk · 3–4 → Tier B хагас risk · ≤2 → Tier C арилжаалахгүй.

В. Гүйцэтгэл

Дараагийн хичээл

Хичээл 02 — ICT-ийн цаг. Дээр killzone-ийн цагийг дурдсан (London 02:00–05:00, NY AM 07:00–10:00). Тэр хичээл нь бүрэн системийг өгнө: Silver Bullet, Macro цонх (:50–:10), CBDR + SD projection, DST-ийн математик, ба AMD-ийг цаг дээр буулгах.