← Номын сан KHAN ICT VISUAL · Гарын авлага
Индикатор ашиглахТоймKHAN ICT VISUAL

KHAN ICT VISUAL хэрхэн ажилладаг вэ — бүтэн тойм

Энэ хуудас нь ICT-ийн онолыг ЗААХГҮЙ (тэр нь ICT цуврал-д бий) — харин индикатор өөрөө юуг ЗУРДАГ, юуг ЗУРДАГГҮЙ гэдгийг нэг дороос харуулна. Панелиас эхэлж, 6 zone төрөл, бүтэц, likvidnost, цаг, SMT, OTE, SCORE, ARMED зон хүртэл — бүгдийг диаграмтай, товч.

Зарчим

Юу зурдаг, юу зурдаггүй

KHAN ICT VISUAL нь цэвэр зураглалын индикатор. Entry, stop-loss, take-profit, winrate — эдгээрийн НЭГ Ч байхгүй, зориудаар.

Яагаад ийм

Механик entry-г хэмжсэн — 1m XAU дээр ердөө ~6,880 бар өгдөг, дээжийн хэмжээ статистикийн хувьд найдваргүй. Тиймээс "автомат хожих систем" зарахын оронд юу хаана байгааг зурж, одоогийн setup-ыг үнэлж өгдөг — шийдвэрийг ЧИ гаргана.

Дэлгэц

Панель — 5 мөрийн тойм

Баруун дээд буланд байрлах хүснэгт нь график дээрх бүх давхаргыг НЭГ дороос уншдаг товчлол. Мөр бүр өөрийн асуултад хариулна:

МөрЮу харуулдагАсуулт
0 · KZ / Sp/ATRОдоогийн killzone, дараагийн event хүртэлх хугацаа, TDO bias, зардлын мэдрэмжОдоо хаана байна?
1–2 · Ribbon7 TF-ийн Supertrend (15m·1H·2H·4H·12H·1D·1W)Тренд ямар байна?
3 · SCORE0–7 checklist: HTF·P/D·ROOM·SWP·ADX·BARSetup хэр сайн бэ?
4 · SETUPARMED зоны төлөв, чиглэл, CE үнэ, A/B/C зэрэглэлЮу хүлээж байна?
Панель зөвхөн ОДООГИЙН мөч

Түүх биш — barstate.islast дотор амьдардаг тул зөвхөн хамгийн сүүлийн баталгаажсан төлөвийг харуулна. Хуучин барыг эргэж харахад панель харагдахгүй, харин график дээрх zone/тэмдэглэгээ (доор) бүгд түүхээрээ үлдэнэ.

Zone Store

6 zone төрөл — FVG · OB · Breaker/IFVG · RB · VI · Кластер

Зурвас бүр хайрцаг + дунд цэгтэй CE (50%) шугам хэлбэртэй. ХИЛ (дээд/доод зах) нь зөвхөн хязгаар — оролт, "энэ зурвас ажилласан уу" гэсэн бүх шийдвэр яг ДУНД шугам дээр гардаг.

FVG — 3 барын тэнцвэргүй байдал
OB → BREAKER — үүрэг сольсон түвшин
Зүүн: дунд бар (impulse) хэт хурдан явсан тул 1-р ба 3-р барын хооронд аукцион болоогүй зай үлдсэн — FVG. Үнэ буцаж CE дээр ирвэл тэр л оролт хайх ЯГ ТЭР үнэ.
Баруун: OB (импульсийн өмнөх сүүлчийн эсрэг лаа) үүсээд BOS батлагдав. Хожим үнэ буцаад OB-г БҮРЭН давж хаагдвал (мөнгөн лаа) зурвас "үхэхгүй" — BREAKER болж эсрэг үүрэг авна. FVG дээр яг ижил механизм ажиллавал нэр нь IFVG (эсвэл GAP дээр IGAP) болно.
ТөрөлТодорхойлолтОнцлог
RB (Rejection Block)Likvidnost цохисон лааны сүүлOB нь "энд ордер тавьсан", RB нь "энд татгалзсан". Цэгтэй хүрээ, ягаан ✕ sweep-тэй хамт гарна.
VI (Volume Imbalance)2 барын БИЕ хоорондын зай, сүүл давхцсанFVG-ээс сул имбаланс — аукцион ХЭСЭГЧЛЭН болсон газар. OB/FVG-тэй давхцаж confluence үүсгэвэл л хүчтэй.
КластерОйрхон/давхцсан зурвасуудыг НЭГ хайрцаг болгож нэгтгэнэШошго: OB+FVG ↓ ⬚3. Virgin (шинэ) ба Flipped (Breaker/IFVG) хольцолдсон бол хүрээ нь зурлагатай + улбар шар болж тусад ялгарна.
Бүх шошгын бүрэн жагсаалт

Дээрх нь тойм — GAP, SUPPORT/RESIST, ×N/✓N тэмдэг, зурвас бүрийн ЯГ өнгө/хэлбэрийн конвенц зэрэг дэлгэрэнгүйг Шошгын толь бичиг-ээс үз.

Бүтэц

Sweep → Displacement → MSS → ARMED зон

ICT 2022 model-ийн дараалал. Гурван нөхцөл ЗЭРЭГ таарсан үед л "ARMED" латч гарна — дараа нь displacement-ийн үлдээсэн зурвас руу retrace хүлээнэ:

Bullish MSS → ARMED zone дараалал
① Sweep — доод swing-ийг сүүлээр давж, дотор хаагдав (stop цуглуулав, ягаан ✕). ② MSS — CHoCH + хүчтэй displacement + саяхны sweep гурав зэрэг таарч, бүтэц батлагдан эргэв (BOS бол трендийн ДАГУУ ижил гурвал). ③ ARMED touch — үнэ displacement-ийн үлдээсэн FVG/OB руу буцаж CE-д хүрнэ — энэ бол оролт БИШ, оролт хайх ЗӨВШӨӨРӨЛ.
Likvidnost

Likvidnost зураглал — институцийн ажигладаг түвшин

БүлэгТүвшинУтга
PoolEQH / EQL2+ swing нэг түвшинд буусан — stop бөөгнөрсөн TP-ийн бай.
Өмнөх туйлPDH/PDL · PWH/PWL · PMH/PMLӨдөр→7 хоног→сар дарааллаар зузаарна. TP тавих сайн, entry хайх муу газар.
НээлтTDO · NDOG · WO · NWOG · MO · NYOBias-ийн тэнхлэг. NWOG хамгийн хүчтэй ганц соронз (амралтын өдрийн цоорхой).
SCORE-ийн ROOM яг үүнийг ашигладаг

Хамгийн ойрын ЭСРЭГ талын likvidnost хүртэл ≥2 ATR зай байгаа эсэхийг шалгана (эрэмбэ: EQ pool → PDH/PDL → dealing range). Дэлгэрэнгүй утга бүрийг Шошгын толь бичиг-ээс үз.

Цаг

Killzone · Silver Bullet · Macro — Нью-Йоркийн цагаар

Бүх цонх NY цагаар (DST зөв тооцоолсон). Хар/шар тэмдэглэгээ — доогуур:

000102030405 060708091011 121314151617 181920212223
ASIA →
LONDON
NY AM
LUNCH
NY PM
SB·LN
SB·AM
SB·PM
Killzone — sweep/setup хайх цонх Lunch — чиглэлгүй, ихэвчлэн алгас Asia — хуримтлал (20:00–00:00) Silver Bullet — өдрийн 24 цагаас ердөө 3
ICT Macro — 20–30 минутын богино цонх (15m ба доош TF)

02:33–03:00 · 04:03–04:30 · 08:50–09:10 · 09:50–10:10 · 10:50–11:10 · 11:50–12:10 · 13:10–13:40 · 15:15–15:45 — graph дээр цэнхэр • тэмдэгтэй. Дохио биш, "яг одоо savлагаа хүлээгдэж байна" гэсэн ICT-ийн ажиглалт.

Хамтрагч

SMT Divergence — бие даасан хоёр дахь баталгаа

Хоёр хамааралтай хэрэглүүр НЭГ зэрэг likvidnost цохих ЁСТОЙ. Нэг нь шинэ туйл тавиад нөгөө нь тавиагүй бол тэр хөдөлгөөн жинхэнэ БИШ:

XAU — шинэ ОРГИЛ тавив
XAG — ДАГААГҮЙ
XAU шинэ оргил тавьсан атлаа хамаарал бүхий XAG (эсвэл DXY урвуугаар) түүнийг ДАГААГҮЙ — өөрөөр хэлбэл өсөлт нь жинхэнэ эрэлт БИШ, зөвхөн likvidnost цуглуулалт. BEARISH SMT. Энэ нь ОРОЛТ биш — дараа нь MSS/BOS ба FVG/OB retrace-ыг ердийнхөөрөө хүлээх ёстой.
Байршил

OTE · Premium/Discount · Equilibrium

Гурвуулаа НЭГ dealing range-ээс (сүүлийн батлагдсан major swing хос) гардаг тул хэзээ ч зөрчилдөхгүй:

Dealing range → EQ → OTE (62–79%)
EQ (50%) — Premium (дээр)/Discount (доор)-ийн хил: ICT дүрэм — discount дээр BUY, premium дээр SELL хай. OTE (62–79%) — хамгийн сайн buцалтын цонх: <50% оргилын дэргэд, >79% хөдөлгөөн бүтэлгүйтэж байна. Хайрцаг өөрөө дохио БИШ — байршлын шүүлтүүр, дотор нь FVG/OB давхцаж sweep+MSS гарсан үед л setup болно.
Үнэлгээ

SCORE checklist (0–7) — одоогийн setup хэр сайн бэ

Checklist, шүүлтүүр биш

SCORE өндөр байх нь "ашиг батлагдсан" гэсэн үг БИШ — хэдэн нөхцөл зэрэг нийцэж байгааг тоолсон л зураг. 5+ ногоон, 3–4 teal/улбар шар, ≤2 улаан гэж панелийн дэвсгэр өнгөөр шууд харагдана.

Латч

ARMED зон — A/B/C зэрэглэл

Setup ҮҮССЭН барын нөхцөлөөс НЭГ УДАА тооцогдож, хөдөлдөггүй:

A

Killzone дотор + P/D зөв тал + SCORE ≥5

Бүтэн хэмжээ. Бүх гол нөхцөл зэрэг тохирсон.

B

Killzone дотор + SCORE ≥3

Хагас хэмжээ. Цаг зөв ч бусад нөхцөл дунджаас доогуур.

C

Killzone гадна, эсвэл P/D буруу тал, эсвэл SCORE сул

Алгас. Setup хэдий ARMED болсон ч нөхцөл хангалтгүй.

6 alert + limit захиалгын дүрэм

MSS → SETUP ARMED → ZONE TOUCHED → EXPIRED дараалал, TradingView дээр alert хэрхэн асаах, хэзээ орохгүй байх зэрэг дэлгэрэнгүйг ARMED ZONE гарын авлага-аас бүрэн үз.

Дараа нь

Дараа нь юу үзэх

Энэ хуудас бол ТОЙМ — гүнзгий зохицуулга бүрд өөрийн тусдаа хуудас бий:

Гол зарчим өөрчлөгдөхгүй: индикатор шийдвэр гаргадаггүй. Бүх зурвас, тэмдэглэгээ, checklist нь чиний өөрийн шийдвэрт хэрэгтэй мэдээллийг бэлэн болгож өгдөг — шийдвэр чинийх.