KHAN ICT VISUAL нь зах зээлийн бүтэц ба контекстийг зурдаг, KHAN SNIPER PRO нь оролт-гаралтын гүйцэтгэлийг удирддаг. Хоёулаа нэг chart дээр давхардалгүй ажиллахаар урьдчилан тохируулагдсан — энэ хуудас нь тэднийг нэг систем болгож хослуулах бүрэн заавар.
Хоёр indicator нэг ажлыг давхар хийдэггүй — тус бүр өөрийн асуултад хариулдаг. KHAN ICT VISUAL нь «ХААНА хүлээх вэ, ХЭЗЭЭ ажиллах вэ» гэдгийг, KHAN SNIPER PRO нь «ОРОХ уу, хаана ГАРАХ вэ» гэдгийг шийддэг.
| KHAN ICT VISUAL | KHAN SNIPER PRO | |
|---|---|---|
| Үүрэг | Бүтэц ба контекст | Гүйцэтгэл |
| Хариулах асуулт | ХААНА ХЭЗЭЭ | ОРОХ ГАРАХ |
| Бүс ба бүтэц | FVG · OB · Breaker бүс, BOS · CHoCH · MSS бүтцийн үйл явдлууд, liquidity pool | Supertrend trail — тренд ба trailing stop нэг шугамаар |
| Түвшин | PDH / PDL / OTE түвшин | TP1–TP4 ладдер, breakeven / TP1-lock хамгаалалттай SL |
| Setup / Entry | ARMED setup engine — A/B/C зэрэглэлтэй хүлээх зон (entry биш, зөвшөөрөл) | Confluence оноотой entry 0–7 (🎯 SNIPER = 4+ оноо), ◆ sweep-reversal engine |
| Нэмэлт | Killzone + доод панель: SCORE, HTF, ADX, Sp/ATR зардлын нүд | Alert-ууд — entry, TP, SL үйл явдал бүрд |
ICT VISUAL дангаараа entry өгдөггүй — хүлээх газрыг зурдаг. SNIPER PRO дангаараа контекст мэддэггүй — оноогоо тухайн мөчийн нөхцөлөөс тооцдог. Хоёрыг нийлүүлэхэд «зөв газар + зөв мөч» давхцсан үед л орох боломж үүсдэг.
Нэмэлт тохиргоо шаардлагагүй — хоёуланг нэг chart дээр нэмэхэд л болно. Хоёр indicator бие биенээ мэддэг байхаар урьдчилан тохируулагдсан тул давхардал үүсэхгүй:
Sniper-ийн Settings зориудаар цөөн — нийт 14 тохиргоо. Нарийн tuning нь 1m XAU scalp-д зориулж кодод шингэсэн тул хэрэглэгч оролдох шаардлагагүй, default-оороо бэлэн.
Хослол нь 1m scalp-д зориулагдсан. ICT VISUAL-ын session / killzone хэмжүүрүүд 4H хүртэлх timeframe дээр утгатай хэвээр байдаг тул дээд зэргийн зураг харахдаа ICT-ийг өндөр TF дээр ч ашиглаж болно — гэхдээ гүйцэтгэлийн (Sniper) талбар нь 1m.
ICT VISUAL-ын доод панелээс хоёр зүйл шалга: killzone идэвхтэй эсэх, мөн Sp/ATR зардлын нүд ногоон эсэх (спрэд нь ATR-ийн ≤10% бол эрүүл, >25% бол scalp огт хийхгүй). Хоёулаа зөв бол ARMED зон (A эсвэл B зэрэглэл) үүсэхийг хүлээнэ.
Үнэ ARMED зоны CE-д хүрэх үед Sniper-ийн entry (🎯 score 4+) мөн гарч ирвэл давхцал бүрдэнэ — энэ бол combo-гийн хүлээж байсан мөч. ICT нь «үнэ зөв газраа ирлээ» гэж, Sniper нь «нөхцөлүүд оноо хангалаа» гэж тус тусдаа баталж байгаа хэрэг.
Орсны дараа шийдвэр гаргах ажил байхгүй — Sniper-ийн TP1–TP4 шугам ба SL-ийг дагана. Default нь TP1-д бүрэн гардаг scalp горим; TP1 хүрсний дараа SL автоматаар breakeven болж, үлдсэн зам эрсдэлгүй болдог.
1. КОНТЕКСТ ICT панель: killzone ✓ · Sp/ATR ногоон ✓ → ARMED (A/B) хүлээ
2. ДАВХЦАЛ үнэ ARMED зоны CE-д + Sniper 🎯 4+ → орох боломж
3. ГҮЙЦЭТГЭЛ Sniper TP1–TP4 · SL дагана → TP1 дараа SL = breakeven
Хоёр indicator зөрвөл орохгүй. Жишээ нь ICT VISUAL SELL setup зурсан байхад Sniper LONG өгвөл — энэ давхцал биш, зөрчил. Аль нэгийг нь «зөв» гэж таамаглаж орохын оронд дараагийн давхцлыг хүлээ. Combo-гийн бүх давуу тал энэ ганц дүрмээс эхэлдэг.
Систем эхэндээ дээшээ (BUY) орох байх гэж бэлдсэн ч, үнэ тэр саналыг няцааж, эсрэгээрээ доошоо (SHORT) орсон бодит жишээ:
ICT VISUAL дээшээ чиглэлтэй бүс (FVG) олж, «үнэ энд ойртвол дээшээ орох боломжтой» гэсэн шугам (CE) зурсан. Энэ бол орох тушаал биш — зөвхөн бэлдэж байгаа анхааруулга.
Энэ бол Silver Bullet — өдөрт гурав л удаа тохиолддог, яг нэг цагийн онцгой цонх (chart-ийн доод хэсэгт улбар шар зурвасаар харагддаг). Тэр цонх дотор анх үүссэн бүс ямар чиглэлтэй байх нь тухайн үеийн ерөнхий чиг хандлагаас шалтгаална — энд чиг хандлага дээшээ байсан тул эхний бүс мөн дээшээ чиглэлтэй гарсан. Улбар шар зурвасын өмнө/дараа харагддаг жижиг цэнхэр цэгүүд бол ICT Macro — тэр 1 цагийн доторх бас нэг нарийн, ердөө 20–30 минутын цонх: яг тэр мөчүүдэд гэнэтийн savалт (liquidity цохилт) гарах магадлал хамгийн өндөр гэж ICT ажигласан байдаг.
Үнэ тэр шугам руу буцаж ирсэн ч дээшээ эргэсэнгүй — шууд цааш нь доош цоолоод гарав. Ингэснээр яг тэр газар нь одоо саад (эсэргүүцэл) болж хувирав — өмнө нь дэмжлэг болно гэж найдаж байсан газар нь одоо эсрэгээрээ саад болов.
Дараагийн хэдэн лаа дараалан өмнөх доод цэгүүдээ эвдэж (BOS↓), бодит чиглэл доошоо болсныг тодорхой харуулав.
Яг энэ мөчид SNIPER PRO ч мөн доошоо орох дохио өгсөн (эхлээд сул оноотой SHORT, дараа нь илүү хүчтэй SHORT). ICT VISUAL «чиглэл доошоо боллоо» гэж хэлж, SNIPER PRO «одоо орох цаг боллоо» гэж хоёул зэрэг зөвшөөрсөн — яг энэ давхцал дээр орсон.
Дараалсан SHORT-ууд ашигтай хаагдаж (+0.12% · +0.14% · +0.37%), үнэ доод дэмжлэг хүртэл цааш унав.
Эхний «дээшээ» таамаглал биелээгүй нь өөрөө «одоо SHORT ор» гэсэн үг биш — зөвхөн «анхны төлөвлөгөө хүчингүй боллоо» гэсэн анхааруулга. Жинхэнэ орох шалтгаан нь дараа нь ирсэн: чиглэл доошоо тодорхой баталгаажаад, хоёр систем хоёулаа зэрэг зөвшөөрсөн тэр мөч — яг л дээрх «Combo-гийн гол дүрэм» хэсэгт дурдсанчлан.
Нэг chart дээр хоёр indicator-ын тэмдэглэгээ зэрэг харагдана. Аль нь юуных вэ, юу гэсэн үг вэ — доорх хоёр хүснэгтээр.
| Тэмдэгт | Утга |
|---|---|
| Teal / улаан trail шугам | Trend Line / Trailing Stop — тренд ба хамгаалалт нэг шугамаар |
| 🎯 LONG / SHORT X/7 | Оноотой entry — X нь confluence оноо (0–7) |
| ◆ SWEEP | Sweep-reversal entry — liquidity sweep-ийн эргэлтээс орсон оролт |
| TP1..TP4 жижиг label | Тухайн setup-ын хүрсэн хамгийн гүн түвшин — нэг л label үлдэнэ (TP3 гэж байвал TP1, TP2-ыг аль хэдийн давсан гэсэн үг) |
| Long / Short Printed +X% | TP4-өөс давсан үр дүн — setup бүрэн «хэвлэгдэв» |
| Stopped −X% | SL-ээр хаагдсан setup |
| Amber SL? | SL шүргэсэн ч батлагдаагүй — анхааруулга |
| Улаан × SL | Батлагдсан stop |
| Тэмдэгт | Утга |
|---|---|
| Өнгөт хайрцгууд | FVG / OB / Breaker бүс — институцийн ул мөр |
| Ягаан × | Liquidity sweep — liquidity цэвэрлэгдсэн цэг |
| Улбар шар тасархай шугам + label | ARMED зоны CE — оролтыг хүлээх түвшин |
| BOS / CHoCH / MSS | Бүтцийн үйл явдлууд — үргэлжлэл, эргэлт, шилжилт |
| PDH / PDL / OTE / EQ | Түвшний шошгууд — өмнөх өдрийн H/L, optimal trade entry, equilibrium |
| Доод баруун панель | Төлөв байдлын самбар — SCORE, HTF, ADX, Sp/ATR, killzone, setup төлөв |
Эргэлзвэл ингэж ялга: шугам, TP/SL, оноо, 🎯, ◆ — Sniper-ийнх (гүйцэтгэл); хайрцаг, ✕, түвшний шошго, панель — ICT VISUAL-ынх (бүтэц).
Хоёр indicator-ын alert-ийн зохион байгуулалт өөр өөр тул TradingView дээр тус тусад нь тохируулна:
Sniper-ийн alert бүр тусдаа alertcondition —
TradingView-ийн Create Alert цонхны Condition
жагсаалтаас хэрэгтэйгээ сонгоно:
Telegram-д зориулсан JSON payload горимтой — webhook-оор шууд илгээхэд бэлэн бүтэцтэй мессеж гаргана.
ICT-ийн бүх event (MSS · SETUP ARMED · ZONE TOUCHED · SETUP EXPIRED · SMT · SB FVG) нэг «Any alert() function call» alert-аар бүгд ирдэг — event тус бүрд тусдаа alert үүсгэх шаардлагагүй.
SNIPER PRO: Create Alert → Condition: хэрэгтэй alertcondition-оо сонго
ICT VISUAL: Create Alert → "Any alert() function call" ← нэг alert = 6 event
ICT-ийн ARMED alert + Sniper-ийн SNIPER entry alert хоёрыг хоёуланг нь тавь. ARMED ирэхэд «хүлээх газар бэлэн боллоо» гэж мэдээд, SNIPER entry нь ARMED зоны ойролцоо ирвэл — давхцал бүрдлээ, тэр үед нь ор.