Цувралын хамгийн ахисан хичээл. Хичээл 03 “аль магнит” гэдгийг заасан — гэхдээ бүх магнит нь өнгөрсөн үнэ дээр байдаг. Үнэ бүх магнитыг цоолж, range-ээс гадна гарвал target хаана? Хариу нь проекц: байгаа range-ийн өргөнөөр цаашид хэмжих. Энэ нь 01–05-ыг эзэмшсэн хүнд.
IPDA = Interbank Price Delivery Algorithm. ICT-ийн үзэл баримтлалаар үнэ нь санамсаргүй хөдөлдөггүй, харин тодорхой хугацааны өгөгдлийг харгалзан хүргэгддэг. Практик хэрэглээний хувьд философийг хажуу тийш тавьж, зөвхөн нэг санааг авна:
Өөрөөр хэлбэл “аль likvidnost хамаатай вэ” гэсэн асуултад хугацааны хязгаар тавьж байна. 200 өдрийн өмнөх оргил нь өнөөдрийн арилжаанд бараг хамааралгүй; сүүлийн 20 өдрийн оргил нь хамаатай.
Хичээл 03-ын магнитын бүртгэл нь “бүх магнитыг тэмдэглэ” гэвэл чарт бүхэлдээ шугам болно. IPDA нь шүүлтүүр: зөвхөн хайрцаг дотор байгаа магнитыг л тооцоолно. Энэ нь Хичээл 04-ийн “бүх зурвасыг зурсан” алдааны цагийн хэмжээст хувилбар.
ICT-ийн конвенц нь гурван хайрцаг: 20, 40, 60 өдөр. Эдгээр нь арилжааны өдөр — өөрөөр хэлбэл ойролцоогоор нэг сар, хоёр сар, гурван сар.
| Хайрцаг | Ойролцоогоор | Юуг хэлнэ | Ямар TF-д |
|---|---|---|---|
| 20 өдөр | 1 сар | Одоогийн хамаарал бүхий магнитууд | Өдөр тутмын арилжаа (15m–4H) |
| 40 өдөр | 2 сар | Дунд хугацааны бүтэц | Swing арилжаа (4H–D1) |
| 60 өдөр | 3 сар | Том зургийн хил | Position, чиглэл тодорхойлох (D1–W1) |
20/40/60 нь ICT-ийн конвенц — өөрөө хэмжиж гаргасан оптимум биш. Тэднийг ингэж хэрэглэ: “эдгээр нь ажиллаж байна уу” гэдгийг өөрөө шалга (11-р хэсэг). Хэрэв таны инструментэд 30 өдөр илүү тодорхой хил өгдөг бол тэрийг хэрэглэхэд ямар ч буруу зүйл байхгүй.
Гурван хайрцгийг зэрэг зурвал дахин чарт шугамаар дүүрнэ. Дүрэм нь арилжааны TF-ээс гарна:
15m–4H дээр арилжаалж байвал 20 өдөр. Тэр нь өнөөдрийн магнитуудыг агуулна.
40 өдөр нь “том чиглэл” — 20-ийн хил цоологдоход дараагийн target хаана байхыг хэлнэ.
60 өдөр-ийг өдөр тутам харахгүй. Долоо хоногт нэг удаа шалгаж, “бид том хайрцгийн хаана байна” гэдгийг л мэднэ.
Хайрцаг нь үнэндээ том дealing range — Хичээл 04-ийн 12-р хэсэг “range-ыг хаанаас хэмжих” асуултын өөр хэлбэр. Тиймээс хайрцаг тус бүрт өөрийн EQ 50% байна, premium/discount ч бий.
SD = standard deviation, гэхдээ статистикийн стандарт хазайлт биш. ICT-ийн хэллэгээр SD нь ердөө “range-ийн өргөнийг дахин дахин хэмжих”. Хэрэв range нь 100 нэгж бол 1 SD = 100 нэгж, 2 SD = 200 нэгж гэх мэт.
Санаа нь: үнэ range-ийн хилийг эвдвэл хаана зогсох талаар өнгөрсөн үнэн дээр тулгуурласан магнит байхгүй — учир нь тэр газарт үнэ хэзээ ч байгаагүй. Тэгвэл range-ийн өөрийн өргөнийг хэмжүүр болгон хэрэглэнэ.
Энэ нь статистикийн стандарт хазайлт биш. Тархалт, дундаж, магадлал гэсэн зүйл энд байхгүй. Нэр нь зөвхөн зээлдсэн. Тиймээс “1 SD дотор 68% байна” гэх мэт статистикийн дүгнэлт хамаарахгүй — тэр нь өөр зүйлийн тухай.
Хоёр цэг: хайрцгийн (эсвэл өдрийн) дээд ба доод. Range буруу бол бүх проекц буруу — энэ нь Хичээл 04-ийн адил хамгийн эмзэг цэг.
Өргөн = дээд − доод. Энэ нь 1 SD.
Дээш эвдвэл дээд хилээс дээш 1, 2, 2.5, 3, 4 SD. Доош эвдвэл доод хилээс доош. Эвдрээгүй тал руу проекц зурахгүй.
4 SD-г эхний өдөр зурах нь мэдээлэл биш, хүсэл. Хамгийн ойрын 1–2 SD л практик target.
Хичээл 02 нь CBDR (Central Bank Dealers Range) ба Flout-ыг бүтнээр заасан ба тэнд SD projection аль хэдийн дурдагдсан. Энд зөвхөн IPDA хайрцагтай ялгааг тодруулна.
| CBDR-аас SD | IPDA хайрцгаас SD | |
|---|---|---|
| Range-ийн үндэс | Ази/шөнийн нарийн range | 20/40/60 өдрийн хайрцаг |
| Хугацаа | Нэг өдөр | Сар–гурван сар |
| Ямар target | Өдрийн дотор | Долоо хоног–сар |
| Хэр олон удаа зурна | Өдөр тутам | Хайрцаг шинэчлэгдэх үед |
| Нарийвчлал | Өндөр (нарийн range) | Бага (өргөн range) |
Хоёулаа ижил арифметик, зөвхөн range-ийн эх сурвалж өөр. Өдөр тутмын арилжаанд CBDR-аас SD илүү хэрэгтэй — нарийн range нь нарийн target өгдөг. IPDA хайрцгаас SD нь долоо хоногийн зорилго тодорхойлоход.
Энэ бол хичээлийн гол практик агуулга. Асуудлыг тодорхой хэлбэрээр тавьвал:
Long позици авлаа. Хамгийн ойрын магнит (PDH) цоологдов, дараагийн магнит (PWH) ч цоологдов. Одоо дээр ямар ч магнит байхгүй — учир нь үнэ хамгийн дээд түвшиндээ. TP хаана?
Гурван боломж, эрэмбээрээ:
20 өдрийн хил цоологдвол 40 өдрийн хил дараагийн магнит. Энэ нь бодит өнгөрсөн үнэ тул хамгийн найдвартай.
Бүх хайрцгийн хил цоологдсон бол SD. Хамгийн ойрын 1 SD-г л ажилла.
Проекц ч найдваргүй бол target тавихаа боль: TP1-д эрсдэл тэглээд үлдсэнийг структураар хөтөл. Хамгийн шударга хувилбар — “мэдэхгүй” гэдгийг хүлээн зөвшөөрөх.
Хичээл 03-т магнит нь TP-ийн үндэс байсан. SD нь өөр төрлийн target — тэгвэл хоёр зөрвөл алийг авах?
Шалтгаан нь энгийн: магнит нь бодитоор likvidnost хуримтлагдсан газар — тэнд ордер бий. SD түвшин нь зөвхөн арифметик — тэнд ямар нэг онцгой зүйл байх шалтгаан байхгүй. Тиймээс:
| Тохиолдол | Target |
|---|---|
| Магнит бий (хайрцгийн хил, PDH/PWH, зурвас) | Магнитыг ав |
| Магнит байхгүй, SD бий | SD-г ав, гэхдээ хамгийн ойрыг |
| Магнит ба SD бараг ижил түвшинд | Хамгийн хүчтэй target — хоёр шалтгаан |
| SD нь магнитаас дотор байна | SD-г ав (илүү ойр), магнитыг TP2 болго |
Target нь SD байсан ч TP1 нь fixed 1R хэвээр — эрсдэл тэглэх шат нь target-ийн төрлөөс хамаардаггүй. Мөн 1.2R-ээс дотор бол fixed ladder хэвээр, 5R-ээс хол бол cap. SD нь тэр дүрмүүдийг өөрчлөхгүй.
Хичээл 04-ийн эрэмбэ нь entry-ийн тухай, SD нь target-ийн тухай — тиймээс тэд өрсөлддөггүй. Гэхдээ нэг чухал холбоо бий: хайрцаг тус бүр өөрийн EQ-тэй.
1 SD түвшин + тэнд байгаа зурвас нь хамгийн сайн target: арифметик ба бодит зурвас хоёулаа ижил түвшинг заана. Энэ нь Хичээл 04-ийн давхцлын логик, зөвхөн target талд.
| Тохиолдол | Яагаад | Юу хийх |
|---|---|---|
| Range буруу хэмжсэн | Өргөн буруу ⇒ бүх SD түвшин буруу. Хамгийн нийтлэг бүтэлгүйтэл | Range-ыг дуусаж бүрэлдсэн цэгээр л хэмж |
| Range хэтэрхий нарийн | Нарийн range ⇒ SD түвшин хэт нягт ⇒ шуугиан | Том хайрцаг руу шилж |
| Range хэтэрхий өргөн | 1 SD нь хүрэхгүй хол ⇒ target практик биш | Жижиг хайрцаг эсвэл CBDR-аас SD |
| Хэт хол SD ажиллах | 3–4 SD нь ховор — хүлээх нь TP1-ийн ашгийг ч алдуулна | Хамгийн ойрын 1–2 SD л |
| Том news / ЦБ-ны шийдвэр | Range-ийн логик түр зуур хамаарахгүй болно | Тэр өдөр проекц хэрэглэхгүй (PriceAction курс 8.3) |
SD нь магнитын дараах хувилбар — бодит likvidnost байхгүй үед хэрэглэх тооцоо. Тиймээс түүнд магнитынхтай ижил итгэл хүлээх нь буруу. Хэрэв SD дээр TP тавих нь тогтмол бүтэлгүйтэж байвал хамгийн зөв шийдэл нь SD-г нарийсгах биш, trailing руу шилжих.
Энэ хичээлд ямар ч хувь байхгүй — 20/40/60 ба SD түвшин нь ICT-ийн конвенц, миний хэмжсэн тоо биш. Тэдгээр таны инструментэд ажиллаж байгаа эсэхийг зөвхөн та хэмжинэ.
| Талбар | Утга | Ямар асуулт |
|---|---|---|
| Хайрцаг | 20 / 40 / 60 | Аль хайрцгийн хил илүү тодорхой ажилладаг |
| Target-ийн төрөл | Магнит / хайрцгийн хил / SD / trailing | Аль төрөл хамгийн сайн R өгдөг |
| SD түвшин | 1 / 2 / 2.5 / 3 | Хэддүгээр SD нь практик хязгаар |
| Хүрсэн эсэх | Тийм / үгүй | Проекцын хүрэх давтамж |
| MFE | Хамгийн их хүрсэн R | Target хэт хол уу, эрт уу (PA 11.2) |
| Range-ийн эх сурвалж | IPDA хайрцаг / CBDR | Аль эх сурвалж нарийвчлалтай |
MFE нь энэ хичээлд хамгийн үнэ цэнэтэй. Хэрэв trade-ууд тогтмол 1.4R хүрээд буцаж байгаа бол 2 SD (жишээ 3R) дээр TP тавих нь утгагүй — өгөгдөл нь “target хэт хол” гэж хэлж байна. MFE-гүйгээр энэ дүгнэлтэд хүрэх арга байхгүй, зөвхөн “SD ажиллахгүй байна” гэсэн бүрхэг мэдрэмж үлдэнэ.
“1 SD дотор 68%” гэх мэт дүгнэлт хамаарахгүй. Энэ нь зөвхөн range-ийн өргөнийг хуулж тавьсан тооцоо.
Хөгжиж байгаа swing-ээр хэмжвэл бүх түвшин хөдөлсөөр байна. Хамгийн нийтлэг бүтэлгүйтэл.
3–4 SD нь ховор. Хамгийн ойрын 1–2-ыг л ажилла.
Бодит өнгөрсөн үнэ дандаа тооцооноос хүчтэй. Магнит бий бол магнитыг ав.
Чарт шугамаар дүүрч шүүлтүүр устана. Арилжааны TF-д хамгийн ойрыг л.
Проекц нь эвдэрсэн хилээс гадагш л зурагдана.
Эдгээр нь конвенц. Таны инструментэд өөр тоо илүү тодорхой байж болно — хэмжиж мэд.
Хичээл 01–08 нь бүтэн систем болов: 01 зурвас, 02 цаг, 03 target, 04 зурвасын эрэмбэ, 05 нэрлэсэн дараалал, 06 батлалт, 07 контекст, 08 проекц. Дараагийн ажил нь шинэ концепц сурах биш — Price Action курсын 11-р модуль-ын journal-аар аль нь таны хувьд ажилладгийг хэмжих. Мэдлэг нь бүрдсэн; үлдсэн нь давталт.