Энэ хичээл шинэ механик заахгүй. Sweep, displacement, FVG, breaker, зурвасын эрэмбэ — бүгд 01–04 ба Price Action курст аль хэдийн бий. Шинэ зүйл нь нэр: тодорхой дараалал давтагдахад ICT түүнд нэр өгсөн. Нэр нь эдийн засаг — “sweep → displacement → FVG-ийн retrace” гэж 5 үг хэлэхийн оронд “2022 model” гэж нэг үг хэлнэ.
Нэр нь гурван зүйл нэмдэг:
“Азийн range-ийн доод хилийг London нээхэд цоолж, дараа нь CHoCH болоод дээшээ явсан” гэхийн оронд “Judas”. Ижил зүйлийг ярьж байгаа эсэхээ хоёр хүн шалгахад л хэрэгтэй.
Journal дээр модель нь cohort болно. “Sweep-тэй байсан уу” гэсэн бүрхэг талбарын оронд “модель = 2022 / unicorn / turtle” гэсэн тодорхой талбар. PriceAction курс 11.4-ийн нэг хувьсагчийн туршилт эндээс л боломжтой болно.
Модель нь хийхгүй зүйлийг бас тодорхойлно. Silver Bullet нь 10:00–11:00-аас гадуур байхгүй. Хайрцаг байхгүй бол “бүх зүйл setup” болно.
Нэр нь магадлал нэмдэггүй. “Unicorn” гэж нэрлэснээр тэр setup илүү сайн болохгүй — зөвхөн тайлбарлахад хялбар болно. Хамгийн түгээмэл алдаа нь нэрийг механикаас өмнө сурах: 2022 model гэдгийг мэдэх боловч displacement гэж юу болохыг тодорхойлж чадахгүй байх.
Таван модель нь тус тусдаа юм шиг харагддаг ч нэг л скелеттэй. Скелетийг эзэмшвэл модель бүрийг тусад нь цээжлэх шаардлагагүй — зөвхөн ямар нөхцөл нэмэгдсэнийг л мэдэхэд хангалттай.
Эсрэг талын stop-ууд цэвэрлэгдэнэ. PriceAction курс 3.2-т анатоми, Хичээл 03-т аль магнитыг цоолж болохыг заасан.
Эрс, нэг чиглэлт хөдөлгөөн. PriceAction курс 1.4-т “хамгийн үнэ цэнэтэй нэг үзэгдэл” гэж тусад нь. Энэ нь sweep-ийг хууралт болгож батална — эсрэг тохиолдолд тэр нь жинхэнэ эвдрэл.
Displacement нь ард нь зурвас үлдээнэ (FVG, OB, breaker). Үнэ тэр рүү буцахад entry. Аль зурвасыг сонгохыг Хичээл 04 заасан.
Хичээл 03-ын DOL. Модель нь entry-г л өгнө, target нь ижил логикоор.
Модель хооронд ялгаа нь ердөө хоёр зүйлд: (1) аль зурвас руу буцахыг хүлээх, (2) ямар нэмэлт нөхцөл тавих (цаг, давхцал, эвдрэлийн бүтэлгүйтэл). Скелет нь хөдөлдөггүй.
PriceAction курс Module 9 нь таван setup-ыг ICT-ийн нэр хэрэглэхгүйгээр заасан. Доорх хүснэгт нь тэр хоёрыг холбоно — энэ хичээлийн бүх агуулгыг нэг зурагт багтаасан хэсэг.
| Курсын setup | ICT-ийн нэр | Нэмэгдсэн нөхцөл |
|---|---|---|
| Setup 1 · Sweep → CHoCH → зурвасын retest | 2022 Model | Зурвас нь тодруулбал FVG байх |
| Setup 4 · Breaker / S-R flip retest | Unicorn (хэсэгчлэн) | Breaker нь FVG-тэй давхцах ёстой |
| Setup 2 · Хагарал → цоорхойн retest | Silver Bullet | Зөвхөн 10:00–11:00 ба 3 дахь цоорхой |
| Setup 3 · Range fade — захаас эсрэг | Turtle Soup | Зах нь Old High/Low байх ба эвдрэл бүтэлгүйтэх |
| Setup 5 · Session-ийн хууралт | Judas | Курс аль хэдийн ингэж нэрлэсэн — зөрүү байхгүй |
Хэрэв та курсын таван setup-ыг эзэмшсэн бол ICT-ийн таван моделийг аль хэдийн мэддэг — зөвхөн нэрийг нь мэдэхгүй байсан. Тиймээс энэ хичээлийн үлдсэн хэсэг нь “шинэ setup” биш, харин нэмэгдсэн нөхцөл бүрийг нарийвчлан тайлбарлана.
ICT 2022 онд нийтэлсэн сургалтын цувралын нэрээр. Скелетийн хамгийн цэвэр хэлбэр — нэмэлт нөхцөл нь ердөө “зурвас нь FVG байх”.
Дээд TF ямар чиглэлтэй, өнөөдрийн магнит хаана (Хичээл 03). Bias-гүй 2022 model байхгүй — тэр нь энэ моделийн эхний шүүлтүүр.
Long хайж байвал нам үнэ цоологдоно. Энэ нь “буурч байна” гэсэн харагдацтай — тэр харагдац л hooked трейдерүүдийг үүсгэдэг.
Эрс дээш хөдөлгөөн бүтцийг сольж (CHoCH), ард нь FVG үлдээнэ. FVG-гүй displacement нь 2022 model биш — retrace хүлээх зүйл байхгүй.
Үнэ FVG руу буцна. Entry нь тэнд. CE (50%) дээр орох эсвэл эсрэг ирмэг хүлээх нь PriceAction курс 4.3-ын хоёр философи.
Target нь дараагийн likvidnost — 2022 model нь дандаа цоолсоноос эсрэг тал руу явна.
| Хэсэг | Хаана | Яагаад |
|---|---|---|
| Entry | FVG-ийн эсрэг ирмэг эсвэл CE 50% | Эсрэг ирмэг = нарийн SL, ховор дүүрдэг. CE = дунд шийдэл (PA 4.3) |
| SL | Sweep хийсэн нам үнийн цаана | FVG-ийн доод ирмэг биш — тэр хэтэрхий нягт. Санаа эвдрэх цэг нь sweep low |
| TP1 | Fixed 1R | Эрсдэл тэглэх шат (Хичээл 03) |
| TP2+ | Эсрэг талын магнит | DOL. 1.2R-ээс дотор бол fixed ladder хэвээр |
SL-ыг FVG-ийн доод ирмэгийн доор тавих нь моделийг эвддэг. FVG нь entry-ийн зурвас, SL-ийн шалгуур биш. Санаа нь “sweep low эвдэгдэхгүй” гэсэн таамаг дээр тогтдог — тиймээс SL тэнд. Нарийн SL хүсвэл LTF nesting-ээр зонг нарийсга (Хичээл 04), SL-ыг зөөж биш.
Хичээл 04-ийн давхцлын хэсэг энэ моделийг аль хэдийн тавьсан: хоёр төрлийн зурвас нэг үнэ дээр давхцахад тэр нь илүү олон шалтгаанаар зурвас болно. Unicorn нь тэр санааны хамгийн тодорхой хувилбар — breaker ба FVG давхцсан.
Хоёр бүрдэл хэсэг нь аль хэдийн сурсан зүйл: breaker нь Хичээл 01-д, FVG нь PriceAction курс 4.1–4.6-д. Unicorn нь тэднийг нэгэн зэрэг шаардаж байгаа л зүйл.
OB нь хаалтаар эвдэгдэж, үүргээ сольсон байх ёстой (Хичээл 01).
Эвдэрсэн хөдөлгөөн нь ард нь дүүрээгүй цоорхой үлдээсэн байх.
Хоёр зонны хүрээ бодитоор дайрсан байх — “бараг” нь тооцогдохгүй.
Unicorn нь ховор — нэр нь ч тэрнээс гарсан. Ховор байх нь дутагдал биш, тодорхойлолт: гурван нөхцөл нэгэн зэрэг тохиох шаардлагатай. Ховор setup-ыг олон болгох гэж хүчлэх нь моделийг устгана.
| Тохиолдол | Unicorn эсэх | Юу хийх |
|---|---|---|
| Breaker бий, FVG байхгүй | Үгүй | Setup 4 (breaker retest) болгож ав — жирийн зурвас |
| FVG бий, breaker байхгүй (жирийн OB) | Үгүй | 2022 model болгож ав |
| Хоёулаа бий, гэхдээ 20 пипс зөрүүтэй | Үгүй | Хоёр тусдаа зурвас. Аль нэгийг сонго, нэгтгэж болохгүй |
| Хоёулаа бий, давхцаж байна | Тийм | Давхцал дотор entry, sweep-ийн цаана SL |
Хамгийн түгээмэл эвдрэл: “бараг давхцаж байна” гэж хоёр тусдаа зонг нэгтгээд Unicorn гэж нэрлэх. Тэгвэл journal дээрх “unicorn” cohort нь бодит unicorn биш, харин хольц болно — хэмжилт утгагүй болно. Давхцлыг тоогоор шалга.
Нэр нь “Turtle” арилжааны системийн breakout дүрмийг эсрэгээр арилжаалснаас гарсан. Логик: Old High/Low-ийн эвдрэл бүтэлгүйтэх нь хамгийн тодорхой эргэлтийн дохио.
Хичээл 04-т Old High нь эрэмбийн 1-т байсан ба тэр хэсэгт “цоолох ба эвдэх хоёр өөр зүйл” гэсэн диаграм гарсан. Turtle Soup нь тэр ялгааг арилжаа болгож байна.
Санамсаргүй жижиг оргил биш — олон трейдер харж байгаа, тодорхой swing. Тодорхой биш бол цаана нь likvidnost хуримтлагдаагүй.
Сүүлээр эсвэл жижиг хаалтаар. Энэ үед breakout трейдерүүд орж, эсрэг талын stop-ууд авагдана.
Энэ нь гол шалгуур. Хаалт нь Old High-ийн доор буцвал эвдрэл бүтэлгүйтсэн. Хаалт нь дээр үлдвэл — эвдрэл жинхэнэ, Turtle Soup байхгүй.
Бүтэлгүйтэл батлагдмагц short. SL нь цоолсон сүүлийн цаана. TP нь range-ийн эсрэг тал эсвэл дараагийн магнит.
Turtle Soup-ийн хамгийн ноцтой эсрэг тал нь inducement (IDM) — PriceAction курс 3.3 түүнийг “хамгийн ноцтой хавх” гэж тусад нь заасан. Хоёрын ялгаа нь ямар оргилыг цоолсонд байна.
“Энэ оргилыг хэдэн хүн харж байна вэ?” Дотоод оргилыг зөвхөн LTF харагч хардаг — цаана нь likvidnost бага. Swing оргилыг HTF харагч бүгд хардаг. PriceAction курс 2.3-ын internal vs swing structure нь яг энэ ялгааг заасан — Turtle Soup нь swing дээр л ажиллана.
Хичээл 02 нь Silver Bullet-ыг бүтнээр заасан: 10:00–11:00 цонх, гурав дахь FVG-ийн логик, SL/TP, дөрвөн дүрэм. Энэ хичээл түүнийг дахин заахгүй — зөвхөн скелетэд хэрхэн тохирохыг нэмнэ.
| Скелетийн шат | Silver Bullet-д |
|---|---|
| Sweep | Шаардлагагүй — цонхны эрчим өөрөө нөхнө |
| Displacement | Цонх дотор гарсан хөдөлгөөн |
| Array-ийн retrace | Гурав дахь FVG — 1, 2 дахийг өнгөрөөнө |
| Target | Ойрын likvidnost, 1–2R (өдрийн магнит биш) |
Silver Bullet нь таван моделийн дундаас sweep шаарддаггүй цорын нэг. Түүний шүүлтүүр нь цаг — нэг цагийн цонх. Тиймээс Silver Bullet-ыг 14:00-д “олох” нь тодорхойлолтын зөрчил, сул setup биш.
Judas swing нь AMD-ийн M (хууралт) үе. Хичээл 02 түүнийг цагийн тоо руу аль хэдийн зураглаж, PriceAction курс 8.2 нь AMD-ийн онолыг, курсын Module 9 Setup 5 нь бүрэн setup-ыг заасан. Энд зөвхөн нэрийн тодруулга.
Нэр нь библийн Judas-аас — “анхны хөдөлгөөн нь хуурамч”. Өдрийн эхний эрс хөдөлгөөн нь жинхэнэ чиглэл биш, харин эсрэг талын likvidnost цуглуулах зорилготой.
Хууралт болж байгааг тэр үед мэдэх боломжгүй — зөвхөн дараа нь батлагдана. Тиймээс Judas-ыг арилжаалах нь “хууралтыг таамаглах” биш, батлагдсаны дараа орох. Хичээл 02-ын дүрэм үүнийг нэг мөрөөр хэлсэн: “Хамгийн ЭРТ орох нь хамгийн БУРУУ.”
| Модел | Sweep | Зурвас | Цагийн хязгаар | Давтамж | Хамгийн тохирох |
|---|---|---|---|---|---|
| 2022 Model | Шаардлагатай | FVG | Байхгүй | Хамгийн олон | Өдөр тутмын үндсэн модель |
| Unicorn | Шаардлагатай | Breaker ∩ FVG | Байхгүй | Хамгийн ховор | Нарийн SL хүсэх үед |
| Turtle Soup | Гол шалгуур | Old High/Low | Байхгүй | Дунд | Range зах, эргэлт |
| Silver Bullet | Шаардлагагүй | 3 дахь FVG | 10:00–11:00 | Өдөрт 1 | Цаг баригддаг хүн |
| Judas | Гол шалгуур | Range-ийн хил | London нээлт | Өдөрт 1 | Session-ийн эхэнд харагч |
Таван модель нь өөр өөр цагт, өөр өөр давтамжтай. Тиймээс тэд бие бие рүүгээ өрсөлддөггүй — өдрийн өөр өөр хэсгийг эзэлдэг. Гэхдээ таван моделийг зэрэг ажиглах нь анхаарлыг хуваана — дараагийн хэсэг тэр талаар.
Таван моделийг зэрэг арилжаалах нь мэдээлэл нэмдэггүй, зөвхөн sample-ыг тарамдуулна. 100 trade-ыг таван моделид хуваавал cohort тутам 20 — PriceAction курс 11.3-ын 30 босгоос доош. Өөрөөр хэлбэл таван моделийг зэрэг хийвэл аль нь ажилладгийг хэзээ ч мэдэхгүй.
Скелетийн хамгийн цэвэр хэлбэр, хамгийн олон давтамж — сурахад хамгийн хурдан sample цуглуулна. Бусад дөрөв нь түүний хувилбар.
Silver Bullet эсвэл Judas — таны хуваарьт аль тохирохоор. Хоёуланг биш, нэгийг: хоёулаа өдөрт нэг удаа, өөр цагт.
Unicorn нь ховор (sample хэзээ ч хүрэхгүй), Turtle Soup нь inducement хавхтай (эндүүрэл өндөр). Эдгээр нь нэмэлт, үндсэн модель биш.
Нэг модель 30 trade хүрч, Rsv нь эерэг гарсны дараа л хоёрдугаарыг нэм. Тэр болтол бусад моделийг зөвхөн ажиглаж бич — арилжаалахгүй. Ингэвэл нэг жилийн дараа таны journal нь “бүх зүйлийн хольц” биш, хэмжигдэх хоёр cohort болно.
Модель нь journal дээр cohort болох гол шалтгаан. Хэмжихдээ PriceAction курс 11.1–11.4-ийн метрик, MAE/MFE, sample size ба нэг хувьсагчийн туршилтыг дагана. Энд зөвхөн моделид хамаарах талбарууд.
| Талбар | Утга | Ямар асуулт хариулна |
|---|---|---|
| Модел | 2022 / unicorn / turtle / silver / judas | Аль модель ажилладаг |
| Скелет бүрэн эсэх | 4 шат бүгд байсан уу (тийм/үгүй) | Дутуу setup-ууд алдагдлыг тайлбарлаж байна уу |
| Зурвасын төрөл | FVG / breaker / давхцал / range хил | Хичээл 04-ийн эрэмбэ моделид хамааралтай эсэх |
| Цонх | Аль killzone (Хичээл 02) | Модель нь цагаас хамаарч байна уу |
| MFE | Хамгийн их ашиг хүрсэн R | TP хэтэрхий эрт байна уу (PA 11.2) |
| Үр дүн | R, зардал хассан | Бүх дүгнэлтийн үндэс |
“Скелет бүрэн эсэх” талбар нь хамгийн хурдан хариу өгдөг. Дутуу setup-ууд (sweep байгаагүй, displacement сул) дандаа алдагдалтай гарч байвал энэ нь шинэ модель хайх шаардлага биш — байгаа моделийг дүрмээрээ хийх шаардлага. Ихэнх трейдерийн “модель ажиллахгүй байна” нь үнэндээ энэ.
“2022 model” гэдгийг мэддэг ч displacement-ыг объектив тодорхойлж чадахгүй байх. Нэр нь шошго — доор нь механик байх ёстой.
Sample тарамдана, аль нь ажилладгийг хэзээ ч мэдэхгүй. Нэгээр эхэл.
“Бараг давхцаж байна” → unicorn. “Бараг цоолсон” → turtle soup. Ингэвэл cohort нь хольц болж хэмжилт утгагүй болно.
Silver Bullet-ыг 14:00-д, Judas-ыг NY PM-д “олох”. Цагийн хязгаар нь моделийн тодорхойлолт — сул тал биш.
Inducement хавх. Swing оргил дээр л ажиллана (PriceAction курс 2.3).
Хууралт болж байгааг тэр үед мэдэхгүй. Батлагдсаны дараа ор.
Модель нь entry-г л өгнө. Target нь дандаа Хичээл 03-ын DOL логикоор.
Модель нэрлэхээсээ өмнө. Аль нэг нь “үгүй” бол тэр нь нэртэй модель биш — зүгээр л setup, эсвэл юу ч биш.
Хичээл 06 — SMT Divergence. Таван модель бүгд “sweep жинхэнэ эсэх” гэсэн асуултаас хамаардаг. SMT нь тэр асуултад өөр инструментээс хариу авах арга: нэг нь шинэ оргил гаргаж, нөгөө нь чадаагүй бол тэр оргил үнэн биш.