← Номын сан KHAN ICT VISUAL · Гарын авлага
Индикатор ашиглахSMTKHAN ICT VISUAL

SMT — ⇅ хоёр дахь бие даасан баримт

Индикатор дээрх бусад БҮХ хэрэгсэл — FVG, OB, sweep, BOS, liquidity pool — яг нэг үнийн цуваанаас тооцоологддог. Тиймээс тэд бие биенээ баталгаажуулж чаддаггүй: хоёр нь нийлсэн ч тэр нь нэг өгөгдлийн хоёр уншилт хэвээр. SMT бол цорын ганц үл хамаарах зүйл — өөр хэрэглүүр, ижил цаг, ижил хөдөлгөгч хүч. Онолыг нь Хичээл 06 заасан; энэ хуудас харин индикатор дээр яаж ажилладгийг тайлбарлана.

Үндэс

Яагаад SMT бусдаас өөр вэ

Хэрэв нэг график дээр FVG, OB, RB, VI, sweep, BOS зэрэг зургаан зүйл “нийлээд” байвал энэ нь зургаан бие даасан санал биш. Бүгд нь ижил лаанаас гаралтай тул нэг л зүйлийг зургаан өөр нэрээр хэлж байна. Хуурамч хөдөлгөөн гарвал зургуулаа хамт хуурна.

SMT харин өөр асуулт тавьдаг: “Ижил хөдөлгөгч хүчээр явдаг НӨГӨӨ хэрэглүүр яг одоо юу гэж байна?” Хэрэв алт шинэ оргил тавьж дээд талын liquidity-г цоолсон атлаа доллар түүнийг дагаагүй бол — тэр өсөлт нь жинхэнэ эрэлт БИШ, зөвхөн stop цуглуулалт байсан гэсэн бие даасан нотолгоо. Энэ бол ганц графикаас ХЭЗЭЭ Ч гарч ирэхгүй мэдээлэл.

Гол санаа

Sweep дангаараа “магадгүй” гэдэг. Sweep + SMT нь “тийм, тэр цоолол хуурамч байсан” гэдэг. Яг энэ шалтгаанаар ICT SMT-г хамгийн найдвартай баталгаажуулалтуудын нэг гэж үздэг.

Тохиргоо

Тохиргоо — DXY анхны хос

SMT бол индикаторын ӨӨР СИМВОЛ шаарддаг цорын ганц хэрэгсэл тул түүнийг тохиргоогүйгээр хэрэгжүүлэх боломжгүй. Анхны утга нь одоо TVC:DXY + урвуу хамаарал АСААЛТТАЙ — доллар нь алт, евро, фунт, BTC-ийн аль алинтай урвуу хөддөг тул энэ хос ассет солиход ч утгатай хэвээр байдаг.

Таны графикХамтрагч символ↕ УрвууТайлбар
XAUUSDTVC:DXYONАнхны утга — алт ↔ доллар сонгодог урвуу хос
XAUUSDOANDA:XAGUSDOFFМөнгө — алттай эерэг, илүү мэдрэмтгий
EURUSDTVC:DXYONУрвуу
EURUSDGBPUSDOFFНэг эсрэг талтай хос
ES / SPXNQ / NDXOFFИндексийн хос
BTCUSDETHUSDOFFКриптын хос
Хамгийн түгээмэл алдаа

Урвуу тохируулгыг буруу тавих. XAGUSD сонгоод урвууг АСААЛТТАЙ хэвээр үлдээвэл SMT нь яг эсрэгээрээ уншигдана — bullish байх ёстой газар bearish гэж хэлнэ. Дүрэм энгийн: доллартай холбоотой бол ON, бусад бүх тохиолдолд OFF.

SMT хэрэггүй бол символын талбарыг хоослоход бүрэн унтарна. Хамтрагч нэмэх нь request.security дуудлагыг нэмэгдүүлэхгүй — хоосон үедээ ч индикатор өөрийгөө хүсдэг байсан тул гүйцэтгэлийн зардал ижил.

Уншлага

Графикт юу харагдах вэ

SMT илрэхэд график дээр SMT гэсэн шошго гарна — bullish бол доороос дээш заасан ногоон, bearish бол дээрээс доош заасан улаан. Шошго нь зөрүү үүсгэсэн swing-ийн түвшин дээр суух бөгөөд hover хийхэд юу болсныг бүтнээр тайлбарлана.

Bearish SMT — дээд талд

XAUUSD · шинэ оргил ГАРГАСАН
DXY · шинэ ёроол ГАРГААГҮЙ
Урвуу хос учраас баталгаа гэдэг нь эсрэг хэлбэр: алт шинэ оргил тавихад доллар шинэ ЁРООЛ тавих ЁСТОЙ. Тавиагүй тул тэр оргил дэмжигдээгүй — bearish SMT.

Bullish SMT — доод талд

XAUUSD · шинэ ёроол ГАРГАСАН
DXY · шинэ оргил ГАРГААГҮЙ
Толин тусгал: алт шинэ ёроол тавихад доллар шинэ ОРГИЛ тавих ёстой байв. Тавиагүй тул тэр уналт нь жинхэнэ нийлүүлэлт биш — bullish SMT.
Хэзээ шалгагддаг вэ

SMT нь бар бүрд биш, swing sweep баталгаажсан ЯГ ТЭР мөчид нэг удаа шалгагдана. Тиймээс “яагаад SMT гарахгүй байна” гэдгийн хамгийн түгээмэл хариулт нь: тэр хооронд sweep болоогүй байна. Ягаан тэмдэг график дээр гарсан үед л SMT шалгагдана.

Мэдэгдэл

⇅ мессежийн тайлбар

SMT нь alert-тай цөөхөн хэрэгслийн нэг, бөгөөд үүнд тодорхой шалтгаан бий: бусад дохио график дээр өөрсдөө харагддаг бол SMT нь ӨӨР символ дээр болж байгаа зүйлээс хамаардаг — та ганц график ширтэж байгаад хэзээ ч харахгүй.

🗺️ KHAN ICT — ⇅ SMT DIVERGENCE
TF: 1 мин
Symbol: OANDA:XAUUSD
Хамтрагч: TVC:DXY (урвуу)
Чиглэл: SELL (Богино)
Түвшин: 4442.000
Killzone: NY AM · P/D: PREMIUM
→ Sweep нь БИЕ ДААСАН хоёр дахь хэрэглүүрээр
  баталгаажив. Одоо MSS/BOS ба FVG/OB retrace-ыг
  ердийнхөөрөө хүлээ.
МөрУтга
ХамтрагчАль символтой харьцуулсан ба ямар хамааралтайгаар. Хаалтанд урвуу гэж бичигдвэл ↕ тохиргоо асаалттай гэсэн үг — буруу бол энд шууд харагдана.
ЧиглэлSMT ямар талыг заасан бэ. SELL = дээд талын цоолол дэмжигдээгүй.
ТүвшинЗөрүү үүсгэсэн swing-ийн үнэ — график дээрх SMT шошго яг энд суусан байна.
Killzone · P/DКонтекст: аль цонхонд, premium/discount-ийн аль талд. NY AM-ийн premium дээрх bearish SMT нь Ази session-ийхээс хамаагүй жинтэй.
Анхаар

SMT нь панелийн SCORE (0–7) оноог ӨӨРЧЛӨХГҮЙ. Шалтгаан: score нь бүх хэрэглэгчид ижил утгатай байх ёстой, гэтэл хамтрагч символ нь хүн бүрд өөр. Тиймээс ⇅ ирсэн ч оноо хөдлөхгүйг алдаа гэж бүү бод.

Практик

Ажлын урсгал — sweep → SMT → MSS

SMT бол оролт БИШ. Тэр бол чиглэлийн хүчтэй санал — дараа нь ердийн ICT дараалал үргэлжилнэ. Доорх диаграм бүтэн гинжийг харуулж байна.

✕ sweep дээр SMT шалгагдаж зөрүү олдов (). Дараа нь доошоо displacement гарч FVG ↓ үлдээв. Үнэ тэр зурвасын CE (50%) рүү буцаж ирэхэд оролт хийгдэнэ.
  1. ⇅ ирлээ — шууд орохгүй

    SMT нь “тэр цоолол хуурамч байлаа” гэж хэлж байгаа болохоос “яг одоо ор” гэж хэлээгүй. Чиглэлээ тэмдэглээд бүтцийн баталгаа хүлээ.

  2. MSS эсвэл BOS хүлээ

    Үнэ эсрэг тал руу бүтцээ хагалж (CHoCH/BOS), хүчтэй displacement гаргах ёстой. Энэ мөчид индикатор өөрөө SETUP ARMED латч гаргаж, хаана хүлээхийг хэлнэ.

  3. ARMED зурвасын CE дээр ажилла

    Displacement-ийн үлдээсэн FVG/OB руу буцахыг хүлээ. Оролт нь зурвасын 50% (CE) — дэлгэрэнгүйг ARMED zone гарын авлага заасан.

  4. SL — sweep-ийн сүүлний цаана

    SMT-ийн бүх санаа нь “тэр сүүл хуурамч байсан” гэдэгт байгаа. Хэрэв үнэ тэр сүүлнээс цааш явбал санаа буруу байсан — тиймээс SL яг тэнд байх ёстой, түүнээс ойр биш.

Хязгаарлалт

SMT хэзээ ХУДАЛ хэлдэг

SMT-ийн бүх хүч нь хамаарал үнэн байх гэсэн нэг таамаг дээр тогтдог. Тэр таамаг эвдэрвэл SMT нь мэдээлэл биш, чимээ болно.

НөхцөлЮу болдогЯах вэ
Хамаарал эвдэрсэн үе Эрсдэлээс зугтах (risk-off) үед алт ба доллар хамт өсдөг. Тэр үед “зөрүү” байнга гарах ч утгагүй. Хоёр графикийг зэрэгцүүлж 1–2 өдөр ажигла. Хамт хөдөж байвал SMT-г түр үл тоо.
Буруу ↕ тохиргоо SMT бүх дохиогоо эсрэгээр өгнө — хамгийн аюултай алдаа, учир нь бүх зүйл “ажиллаж” байгаа мэт харагдана. Alert-ийн “Хамтрагч” мөрийг шалга: доллартай бол урвуу гэж бичигдсэн байх ёстой.
Ази session, нимгэн зах зээл DXY бараг хөдөлгөөнгүй үед “зөрүү” нь санаатай биш, зүгээр л хөрвөх чадвар дутсаны илрэл. London / NY AM цонхны SMT-д л жин өг.
Мэдээний мөч NFP · CPI · FOMC үед хоёр хэрэглүүр өөр өөр хурдаар үсэрдэг тул зөрүү зохиомлоор үүснэ. Мэдээний өмнөх 15 мин, дараах 30 минутад SMT-г тооцохгүй.
Хоёр major swing алга Индикатор дөнгөж ачаалагдсан эсвэл шинэ график дээр харьцуулах хос хараахан бүрдээгүй байхад SMT огт гарахгүй. Панелийн WARM тэмдэг унтартал хүлээ.
Лавлах

Нарийн дүрмүүд — нэг хуудсанд

АсуултХариулт
Хэзээ шалгагддаг вэSwing sweep баталгаажсан бар дээр, sweep тутамд яг нэг удаа (давталт шүүгдсэн).
Юуг харьцуулдаг вэСүүлийн хоёр MAJOR swing (ITH/ITL) — BOS/CHoCH хэмждэг яг тэр түвшнүүд.
Нэмэлт нөхцөлБид ҮНЭХЭЭР шинэ туйл тавьсан байх ёстой (шинэ оргил нь өмнөхөөсөө өндөр). Үгүй бол харьцуулах утга байхгүй.
Хамтрагчийг яаж уншдаг вэТэр ХОЁР swing-ийн бар дээрх хамтрагчийн туйлыг авна — ойролцоо утга биш, яг тэр агшныхыг.
Бар хаагдахаас өмнө гарах ууҮгүй. Зөвхөн хаагдсан бар дээр — тик тутам анивчихгүй.
SCORE-д ордог ууҮгүй. Оноо 0–7 хэвээр (дээрх тайлбарыг үз).
Хэдэн шошго үлддэг вэCompact горимд 8, Full горимд 16. Хуучин нь автоматаар цэвэрлэгдэнэ.
Alert хэзээ явахгүй вэWarmup дуусаагүй үед (панель дээр WARM) — тодорхойгүй үед чимээгүй байхыг сонгосон.
УнтраахХамтрагч символын талбарыг хоослоно.
Үргэлжлэл

Дараа нь юу унших